Виз олгох хугацааг ажлын долоон өдөрт багтаана

img

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ротой уулзжээ. Элчин сайд иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс тус ЭСЯ БНСУ-ын виз авахад шаардлагатай баримт бичгийн тоог цөөрүүлэх, виз олгох хугацааг багасгаж, ажлын долоон өдөрт олгох зэргээр тодорхой ажлуудыг аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан байна. Харин дэд сайд Д.Ганхуяг визийн нөхцлийг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр ирэх сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болох гэж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газар, БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн удирдлагын түвшинд виз олгох журмын талаар ажил хэргийн уулзалт зохион байгуулах шаардлагатай байгааг хэлжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

visa-n nohtsliig hongovchilno gej yariad baihiin, hend hongon bolood baigaag anzaarj bna u? odoo 10 saryn 1-nees buur aimaar bolchloo, ta 10 saya togrog bairshuulah heregtei esvel niigmiin daatgalyn devteree suuliin 6 saraar dood tal n 500.0 gej bogluulsen baih shaardlagatai gej bna, buur omnohoosoo hetsuu bolj. getel soongosuudad harin buur hyalbar bolood ted duraaraa orj irj bna, durtai tsagtaa garna 2 ulsyn hoorond yamar neg chiregdelgui yavj business, uls toriin noloogoo togtooh, busad ulsuudtai manai ashigt maltmalyn salbart orsoldoh bololtsoog n manaihan, gadaad yam tultal n tavij ogvoo hoorhii.
2012-10-08
zochin:
Solongosiin visa nere yadargaatai bahan ym neheed bdin
2012-09-29