"National Geographic" сэтгүүлийн Монгол дахь албан ёсны нээлт боллоо
"National Geographic" сэтгүүлийг дэлхийн 120 орны 50 сая орчим уншигч 34 хэлээр уншдаг. Энэхүү сэтгүүлийн Монгол дахь албан ёсны нээлт өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн цогцолборт боллоо. Нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд улс төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгуулага, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, соёл урлагийн зүтгэлтнүүд оролцсон. Мөн энэ үеэр дэлхийн шилдэг 50 гэрэл зургийг дэлгэн үзүүлж нийтийн хүртээл болгосон юм.
Үндэсний газар зүйн нийгэмлэгийн үндсэн хэвлэл болох" National Geographic" сэтгүүлээс гадна хүүхдэд зориулсан National Geographic Kids, аялагч нарт зориулсан National Geographic Traveler зэрэг сэтгүүл монгол хэлээр хэвлэгдэх юм байна.













Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ