Пап ламын туслах хулгайн хэргээр шүүгдэж байна

img

Пап лам 16-р Бенедиктийн үнэнч туслах Паоло Габриель сүмийн нууц материалыг хулгайлж, Италийн хэвлэлд өгсөнөө хүлээсэн боловч гэм буруугаа хүлээгээгүй байна. Тэрээр сүмийн доторх муу санаатан, хээл хахуулийг илчлэхийг зорисон хэмээн байцаагчдад хэлжээ. Габриель Пап ламын итгэлт туслах байсан бөгөөд хамбын байр руу нэвтрэх түлхүүр түүнд байдаг байжээ. Тэр Папын хэд хэдэн захидал, бичиг баримтыг Италийн эрэн сурвалжлах сэтгүүлчид өгснөөр сэтгүүлч тавдугаар сард “His Holiness” номыг гаргажээ. Габриель Ватиканы компьютерийн техникч Клаудио Шарпеллетигийн хамтаар шүүгдэж байгаа юм. Техникчийг энэ хэргийн хамсаатан, хэргийг үйлдэхэд тусласан хэмээн шүүж байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол дөрвөн жил хүртэл ял авах аж. Шүүх танхимд ямар ч телевизийн камер, дуу хураагуур оруулахыг хорисон бөгөөд Ватиканы итгэмжлэгдсэн найман сурвалжлагч мэдээлэх юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ