
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Намрын чуулганаар Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан, УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд, "Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг нээж үг хэлэх бөгөөд чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдах төлөвлөгөөтэй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ