Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -Өнөөдөр Олон улсын Ахмадын баярын өдөр, Дэлхийн цагаан хоолны өдөр. -Мөн Сингапурт Хүүхдийн баяр, Узбекистанд Багш нарын баяр, БНХАУ-ын Үндэсний өдөр тохиож байна. -1795 онд Бельги улс Францад эзлэгджээ. -1847 онд германы зохион бүтээгч, үйлдвэр эрхлэгч Вернер фон Сименс “Siemens AG&Halske” компанийг нээсэн. -1880 онд Томас Эдисон анхны цахилгаан чийдэнгийн үйлдвэрийг нээжээ. -1891 онд АНУ-ын Калифорниа мужид Стенфордын их сургууль үүд хаалгаа нээж байжээ. -1928 онд ЗХУ Нэгдүгээр Таван жилийн төлөвлөгөөгөө танилцуулсан байна. -1931 онд Нью Жерси болон Нью-Йоркийг холбосон Жорж Вашигтон гүүр ашиглалтанд орсон. -1982 онд Sony компани анхны CD тоглуулагчийг худалдаанд гаргажээ.

Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ