
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Австралийн Гадаад хэргийн сайд, Сенатч Боб Карр өнөөдрөөс манай улсад албан ёсны айлчлал хийнэ.
Австралийн Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа нь онцлог бөгөөд Австралийн талаас гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм. Австрали Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал дөрөв хоногийн турш үргэлждэх бөгөөд айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайдтай яриа хэлэлцээ хийнэ.
Мөн Австралийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслийн үйл явцтай танилцаж, Улаанбаатар хотноо байгуулагдаж буй Австралийн Ерөнхий Консулын газрын нээлтийн арга хэмжээнд оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ