
ЮНЕСКО болон ЛОреал корпораци хамтран жил бүр шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж, гарамгай амжилт гаргаж байгаа олон улсын 15 залуу эрдэмтэн эмэгтэйд “ЮНЕСКО-ЛОреал” хэмээх 40 мянган ам.долларын тэтгэмжит шагналыг олгодог байна. Энэ оны “ЮНЕСКО-ЛОреал” шагналыг манай улсаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаач, их эмч Д.Энхмаа хүртжээ. Энэхүү шагналын гол зорилго нь шинжлэх ухааны салбарт судалгаа хийж байгаа, ирээдvйтэй залуу эрдэмтэн эмэгтэй судлаачдыг гадаадын оронд суралцах, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэн дэмжихэд чиглэдэг бөгөөд уг шагнал нь шилдэг судлаачдийн шинжилгээ, судалгааны ажилд шаардлагатай хєрєнгє болон сургалтын тэтгэлгийг ивээн тэтгэхэд оршдог юм.
Шагналд нэр дэвшигчдийн материалыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хүлээн авч ЮНЕСКО-д хүргэдэг бөгөөд нэр дэвшигчдийг суралцаж байсан үр дvн, хийж буй судалгааны ажлын цар хvрээ, цаашдын ирээдvй, эрдэм шинжилгээний ажлын тодорхойлолт гэх зэрэг олон vзvvлэлтээр олон улсын хэмжээнд шалгаруулдаг байна.
Шагнал гардуулах ёслол 2013 оны гуравдугаар сард Парис дахь ЮНЕСКО-гийн тєв байранд болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ