ОУХМ Б.Сэр-Од Японд болсон ОУ-ын тэмцээнд түрүүллээ

Өчигдөр Японы Хопу хотноо ОУ-ын марафон гүйлтийн цуврал 3 тэмцээний эхний гараа нь явагдлаа. Энэ гараанд манай тамирчин ОУХМ Бат-Очирын Сэр-Од түрүүлж 2:14:49 цагт барианд орсон байна. Тэрээр гараанаас гарсаны дараа 30 км-т гүйж байх замдаа Кенийн тамирчин Дишон Карукваг гүйцэж 35 км-т мөн Кенийн тамирчин Самуел Гангаг гүйцжээ. Б.Сэр-Од тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Сузуки багийн тамирчин Хирюки Камигучиг мөн гүйцэж өрсөлдөгч нараа хол хаян түрүүлжээ. Кенийн тамирчин Самуел Ганга гүйж байхдаа 40 км-т тэмцээнээ орхисон байна. Эрэгтэйчүүдээс удаах байрт 2:15:42 цагт Сузуки Хамамацу багийн тамирчин Тайдо Ито шалгарчээ. Харин эмэгтэйчүүдээс Хироко Ёшитоми тэргүүлж мөн Японы тамирчин Хисае Ёшимацу удаалсан байна. 3 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр марафон гүйлтийн аваргыг тодруулах юм. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ