Адилхан жүжигчдийн алдрын замналд хүрсэн алхмууд

img

Сүүлийн үед эротик дүрээрээ олны анхаарлыг татаж буй жүжигчин О.Долгор чамгүй амжилттай яваа. “үл таних эмэгтэй”, “Өдөр өдрийн нар”, “Нээг хоёрын гурав аа”, “Үнэнээс хол”, “Хоёулаа унтах уу”, “Ану хатан” зэрэг олон кинонд тоглосон түүнийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхнямтай андуурах нь их. Царай зүс, бие галбираараа адилхан жүжигчид бүсгүйчүүдийн алдрын замналд хүрсэн алхмууд нь адил болохоор тэр биз ээ. Жүжигчин Р.Анхням оюутны ширээнээс дөнгөж боссон даруйдаа “Стриптиз блюз” жүжгийн гол дүрд тоглон, эхээс төрсөн биеэ гайхуулснаар найруулагчдын овоо хараанд өртсөн. Энэ ч утгаараа, нэлээд хэдэн кинонд нүцгэлсэн жүжигчин бүсгүй одоо хүртэл энэ ажлаасаа уйдаагүй гэдэг. Түүний зоримог алхам, эротик жүжиглэлт зарим хүнд таалагддаггүй бололтой. Тоглосон дүрүүдээсээ болж хэл аманд өртөх, хамтрагчидтайгаа нэр холбогдох асуудлаас нь болоод хайрлаж дурласан хоёр ч залуу нь Р.Анхнямыг орхиж байсан удаатай. Тэгвэл өдгөө түүхэн сэдэвтэй кинонд тоглож, намбалаг бүсгүйн дүрд хувирсан тэрбээр гэр бүлийн амьдрал зохиох гээд тун ч даруухан яваа. Харин кино ертөнцөд түүнийг “орлож” буй О.Долгорын анхны алхам нь “Үл таних эмэгтэй”. Эротик хэсэг ихтэй энэхүү киногоор дамжуулан хэд хэдэн бүтээлд тоглох боломж гардсан жүжигчин бүсгүй хамгийн сүүлд “Хоёулаа унтах уу” кинонд тоглосон. Нүцгэн дүрүүдээсээ огт ичдэггүй гэх тэрбээр хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй бөгөөд хүнд өвчинд нэрвэгдэж, амьдралын хэцүү бэрхийг туулсан гэдэг юм билээ. Гэвч анхны нөхөр нь хаяад явахад амьдралд сөхрөх ёсгүй гэдгээ ухаарсан О.Долгор өдгөө нэр алдарт хүрсэн төдийгүй жүжигчин залуутай ханилж, хөөрхөн охиноо аавтай болгож амжсан нэгэн. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nergui:
Nohor ni orhison bolov uu Dolgor orhison bolov uu gedgiig hen ch medehgui zovhon ehner nohor 2 l medne shuu dee Ta ooroo noror ni hayagui sain hun gej yaj medej bgaa yum boloo TA medej bgaa bol muu l nohor bsan bna yagaad geech ooriigoo sain nohor gej tanid itguulsen uchraas!!!!
2013-07-18
ene ch medehgui de
2012-10-01
nohor ni sain hyn bsan boo bolod salsan baij hyni yriig muulaj yaj chadaj bna dolgoro
2012-10-01
tegvel zayaagui gichii um da
2012-10-01
Чимгээ:
битгий нэгнээ муулж байгаачээ Монголчуудаа
2012-10-01
zail:
myy yanhan dolgor nuhur n hund uwchtei bhad n asarch bhad eruul bolchood huntei untah geed nuhruusuu salsan gichii
2012-10-01