Жессика Симпсон охинтой болохыг хүсч байна
Дуучин Жессика Симпсон тун удахгүй ээж болох гэж байна. Хэвлэлийнхэн, папарациуд түүнийг жирэмсэн болсон тухай анх мэдээлэхэд үгүйсгэж байсан юм.
Тэрээр сүүлийн үед өндөр өсгийтөөсөө бууж, бариу хувцас өмсөхөө болсон. Өнгөрсөн жил америк хөлбөмбөгийн од Эрик Жонсонтой сүй тавьснаас хойш шаргалт үст дуучин бүсгүй олны нүдэнд өртөхгүй байхыг хичээх болсон.
Тэгвэл тэрээр ирэх сарын дундуур төрөх бөгөөд охинтой болохыг хүсч байгаа гэдгээ ойр дотныхноосоо нуугаагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ