С.Ганбаатар: Цалин нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрсэн

img

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалтай “Петрочайна Дачин Тамсаг” компанийн  ажилтнуудын цалин хангамжтай холбоотой асуудалд УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүд анхаарлаа хандуулж эхэлжээ. Энэ асуудлын хүрээнд  УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараахь асуултад хариулт авлаа. -УИХ дахь бие даагчдын зөвлөл Дорнод аймаг руу томилолтоор яваад ирлээ. Ямар асуудалд онцгой анхаарч ажилласан бэ? - УИХ дахь бие даагчдын зөвлөлийнхөн бэрхшээлтэй асуудлуудыг шийдэхэд хамтран  ажиллахаар болсон. Тиймээс Х.Болорчулуун гишүүн бид гурав  Дорнод аймагт очиж ажиллаад ирлээ. Иргэдийн санал бодлыг сонссон. Тус аймагт   үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин тамсаг”  компанид ажиллаж буй монголчуудын цалин маш бага. Гэрээт ажилтан сардаа  120-130 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Тэгэхдээ гэрээт  ажилтнууд  40 хоног  ажиллаж 20 хоног амардаг юм билээ. Энэ одоо юу гэсэн үг вэ. Бараг  цэрэгт явах дайны юм болж байна шүү дээ. Ингэж хүний хөдөлмөрийг мөлжиж байна. Эл асуудалтай холбогдуулан манай зөвлөлийн гишүүд тус компанийн  хятадын талтай уулзалт хийж ярилаа. Ажил олгогч хятадууд ирэх аравдугаар сарын 10-ны дотор монгол ажилтнуудын цалин хөлсөд өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрсэн.Үүнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэлээд санаачлагатай ажиллаж байгаа. Миний хувьд дэмжиж ажиллаж байна. -Гэрээтээр ажилладаг сардаа 120-130 мянган төгрөгийн цалин авдаг хэдэн ажилтан байна вэ? - Гэрээгээр ажилладаг 220 гаруй хүн бий. Тэднийг ажилд зуучилдаг  “Зөв шийдэл” гэх компани байна. Энэ  компанийн ард улстөрчид бий гэсэн яриа ч  иргэдээс гарч байна лээ. “Зөв шийдэл” компани “Петрочайна Дачин тамсаг” компаниасаа 600 ам.доллараар цалинг бодож авчихаад  ажилтнууддаа  220 ам.доллар, зарим хүмүүсд 120 мянган төгрөг өгч байгаа юм. Зарим нэг нь  220 мянга төгрөг авдаг гэх мөртлөө 180 мянгыг авч байх жишээтэй. “Зөв шийдэл” компани монголчуудынхаа эрүүл мэнд,  хөдөлмөрийн нөхцөлийг золиосолж мөнгө олж байна шүү дээ. Энэ компанийн ард хэн байна. Гэрээг нь хэн  хийсэн бэ  гээд олон асуудлыг тус аймгийн удирдлагууд  бие даагчдын зөвлөлд тавьсан. Ойрын үед бид БНХАУ-ын Элчин сайдтай уулзана. Нийгмийн  хамгаалал, Уул уурхайн сайд ч эл асуудлыг тавина. Сонсгол хийнэ гэж бодож байгаа. -Тус компанид хэдэн хятад ажилтан ажилаж байна вэ? -Уг нь ажилтнуудын 10 хувь  нь хятад иргэд байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Бид Мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хамт явсан. Судалгаа, шалгалт хийсэн. Хятадууд байх хувиасаа хэтэрсэн. Бүр ажилтнуудынхаа тоог нуун дарагдуулдаг гэсэн мэдээлэл ч иргэдээс ирсэн. Уг компанийг хууль сахиж ажиллахыг шаардана. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дэмжигч:
зөв энэ комданийг сайн шалгах хэрэгтэй наагуур цаагуур их юм бий шүү. хэтэрхий даварцан байгаа биз дэ. хятад ажилчид нь маш өндөр цалин авдаг гэсэн тэгсэн адилхан юм хийж байгаа монгол ажилчин нь талд нь хүрэхгүй цалинтай гэнэ лээ. нөхөн сэргээлт энэ тэрэээ пормалддаг муусайн юмнуудыг шалга. ганбаатарыг дэмжиж байна шүү.
2012-10-04
mgl:
gantsardad bga bolhoos ug ni ih l ym hj bga hvn shd.sdakuud mine bitgii gaigui yavaa negnee ingej bgach
2012-10-02
Za chi mun chig uhaantay turzursun hun neg baygaa yum baynaa. Turulhiin biz,ain. Ayguy bol udmyn ih uhaan baygaa daa, kkk
2012-10-02
6523:
shal hudla amitan shte
2012-10-01
oopiinxoo vlbepchini calbapaa maptaagvi bgaa bailgvidee ene taldeepee anxaapaapai ga gistvv nee
2012-10-01
ganbaatap xend yamap xapagdax ni xamaa bna ep ni bol ganbaatap topiin alban xaagchidiin stalin mongo nemvvlex apd ipgediin baidaliig cain yapj xelj temstedeg xvn demjij bna tep dopnotod ajilj bgaa kamfaniig xaagaa chee xitadyydiig bystaagaa chee api dendej bna chvv dee
2012-10-01
Зоогий:
“Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчдийн цалингийн асуудалд уул нь УИХ-ын гишүүд орооцолдоод байх шаардлагагүй л дээ. Ганбаатарын өөрийнх нь толгойлдог ҮЭ-ийн байгууллагын бүтэц тухайлбал, салбарын ҮЭ-ийн холбоо нь, Эсвэл ажилчид нь өөрсдөө эрхээ эдэлж асуудлаа шийдүүлэх ёстой юм сан. Энэ жишгээр бол бүх үйлдвэрт УИХ-ын гишүүд очиж цалин хөлсний нь асуудлыг шийдэж өгөх болох нь дээ. УИХ-ын гишүүний үүргээ хэдийд нь хийнэ дээ хөөрхийсв
2012-10-01
Za chi mun chig uhaantay turzursun hun neg baygaa yum baynaa. Turulhiin biz,ain. Ayguy bol udmyn ih uhaan baygaa daa, kkk
click:
Агуу магуу нь хаашаа юм бэ. Заримдаа зөв юм ярьж л харагддын. Гэхдээ л Гитлэртэй төстэй харагдаад байдын. Ярьж байгаа нь. Яадаг ч байсан зөв л юм хийгээд байгаан. Өөрийнхөө нэр хүндийн төлөө юу эсвэл өрөөлийн төлөө юу хамаагүй. Эцсийн үр дүн нь бидэнд ямар нэгэн байдлаар ашигтай байх ёстой
2012-10-01
Mongol hun:
Ганбаатар сайд болвол маш их юм хийх гээд байгаа юм даа. агуу МОНГОЛ ЗАЛУУ !!! ГАНБААТАР УРАГШАА !!!!!!!!!!!!!!!
2012-10-01
mgl:
gantsardad bga bolhoos ug ni ih l ym hj bga hvn shd.sdakuud mine bitgii gaigui yavaa negnee ingej bgach
click:
Агуу магуу нь хаашаа юм бэ. Заримдаа зөв юм ярьж л харагддын. Гэхдээ л Гитлэртэй төстэй харагдаад байдын. Ярьж байгаа нь. Яадаг ч байсан зөв л юм хийгээд байгаан. Өөрийнхөө нэр хүндийн төлөө юу эсвэл өрөөлийн төлөө юу хамаагүй. Эцсийн үр дүн нь бидэнд ямар нэгэн байдлаар ашигтай байх ёстой
shuud haa, davartsan garuud
2012-10-01
bol:
Bolorchuluun gej neg ulaan togloomchin yaj yabaad uihurald orood irbee Ene huniig medeh hun baibal komet bicheerei
2012-10-01
shuud haa, davartsan garuud
zochin:
busdiin tuluu eh orniihoo tuluu bosoo mongol gej uuniig helne.
2012-10-01