Н.Батцэрэг: 11 дэх гишүүний тангараг өргөх асуудлыг хэлэлцэнэ

img

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой өөрчлөлтүүдийг хэлэлцсэн байна. Уг хуулийн төслийг “Шударга ёс” эвслийн гишүүн Ц.Цолмон санаачилан өргөн барьсан бөгөөд хуралдаанаар түүний тайлбарыг сонсжээ. Түүнчлэн  бүлэг байгуулахтай холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Одоогийн хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд  24 цагийн дотор бүлгийн гишүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж, Их хурлын дарга УИХ-ын нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулснаар бүлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоотой байгаа юм. Үүнд төсөл санаачлагчид нэлээн өөрчлөлтүүдийг хийсэн байна. Энэ асуудалд эвсэл бусад хоёр намынхаа удирдлагуудтай уулзан тодотгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Мөн завсарлагатай холбоотойасуудал тухайлбал, хугацаагүй завсарлагатай байх уу, хугацааны зохицуулалттай байх уу гэдэгт мөн л хоёр бүлгийнхэнтэйгээ ярилцаж нэг шийдэлд хүрэхээр болжээ. Түүнчлэн тухайн өдрийн чуулганы хуралдаан эхлэхэд бүртгүүлсэн гишүүн тус өдрийнхөө хуралдааныг ямар нэгэн шалтгаангүйгээр орхин гарсан бол хуралдааны ирцэд тооцох хэдий ч эсрэг санал өгснөөр тооцож явахаар өөрчлөлт орж байгаа юм байна. Үүнийг бүлэг хариуцлагажуулж байгаа талаасаа зүйтэй гэж байгаа аж. Хэрвээ эсэргүүцэх шалтгаантай гишүүн байх юм бол түүнийг хэрхэх талаарх томъёолллыг гүйцэд найруулах ёстой гэсэн байр сууриа бүлгээс илэрхийлээд хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Цолмонд хэлж чиглэл өгчээ. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Дэгийн хуульд УИХ-ын сонгогдсон гишүүдээс насаар хамгийн ахмад нь анхдугаар чуулганы хуралдааныг даргална гэж заасан байдаг. Энэ харилцаанаас болж МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хооронд үл ойлголцол үүсээд Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандаад байгаа. Тэгэхээр одоогийн хуульд тухайн сонгуульд хамгийн олон суудал авсан нам, эвслийн хамгийн ахмад гишүүн гэж оруулж байгаа юм байна. Манай бүлэг үүнд өөр байр суурьтай байгаа. Олон суудал авсан нам гэж парламентаа зааглах нь буруу юм. Тухайн сонгуульд хамгийн олон суудал авсан нам, эвслийн бүлэг гэлгүй, харин үүний оронд анхдугаар чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийн насаар хамгийн ахмад нь чуулганы хуралдааныг даргалъя гэсэн оруулах юм зүйтэй гэж үзэж байгаа” гэлээ.  Өнөөдрийн чуулганаар танай намын жагсаалтаар их хуралд орж байгаа Г.Оюунбаатар тангаргаа өргөнө гэсэн мэдээлэл байсан. Ер нь танай эвслээс Их хуралд нэг гишүүн суух дутуу байгаа гэж асуухад, тэрбээр “Эвсэл удирдах зөвлөл гэсэн байгууллагатай. Ойрын хугацаанд удирдах зөвлөл хуралдана. Түүгээр 11 дэх гишүүний тангараг өргөх асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zov canal bna xypal xayj gapdag ipdeggvi gishvvdiig bvgdiig ni apga xemjee abx xepegtei ajil xiideggvi mongo ygaagchid l congogchidiig xvndetgexgvi bgaa xepaeg ochoo changa xyyl canaa chil
2012-10-01