Сингапурын Гадаад хэргийн дэд сайд манай улсад айлчилна
Сингапурын Гадаад хэргийн дэд сайд Билахари Косикан өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ Ноён Билахари Косикан Гадаад харилцааны сайд Л.Болдод бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай хэлэлцээ хийх юм. Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Сингапурын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, харилцааг цаашид өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм байна. Айлчлалын үеэр дэд сайд Билахари Косикан тэргүүтэй төлөөлөгчид Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагатай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, Монгол, Сингапурын эдийн засгийн хамтын ажиллагаа, Сингапурын талаас худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар санал солилцохоор төлөвлөжээ. Ноён Билахари Косиканы энэхүү айлчлал нь Сингапурын талаас Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлэх анхны өндөр хэмжээний айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлал гурван хоног үргэлжилнэ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ