Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар хүрэл медаль зүүжээ

img

Есдүгээр сарын 28-нд Казахстан улсын Тараз хотод тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Tэмцээнд Гүрж, Казахстан, Кыргызстан, Монгол, ОХУ, Тажикистан, Туркменистан,Узбекистан, Шри-Ланка зэрэг орны бөхчүүд өрсөлдсөн байна. Энэ тэмцээний 60 кг-ийн жинд манай олон улсын хэмжээний мастер Э.Ням-очир /”Хилчин” спорт хороо/, 66 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо/ нар хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчаар, олон улсын шүүгч Х.Ганболд шүүгчээр оролцжээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZORIGIIN XERGIIN TALAAR MASH SONIRXOLTOI MEDEE BAINA. MANAIXAAN ORJ CONIRXOOROI. VNEN BAIJ MAGADGVI L YUM BN SHVV!!! www.mojgorhuu.wordpress.com
2012-10-01
хүрэл л биз
2012-10-01