Автобус компаниудад 2.5 тэрбум төгрөг олгохоор тогтлоо

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Автобус компаниудын парк шинэчлэл хийхэд зориулан урт хугацааны зээл авахад зуучилж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ, харин хариуд нь бид чанартай сайн үйлчилгээг шаардах болно гэж хэллээ. Мөн  “Парк шинэчлэлийн сан”-д нөхөн олговроос хуримтлагдсан 2.5 тэрбум төгрөгийг автобус компаниудад олгохоор болсон байна. Тэрээр  автобус компаниудын захирлуудын гаргасан сэлбэг хэрэгслийн татаас, нөхөн төлбөрийг ялгаж олгох, автобусны эцсийн зогсоолыг нийтийн тээврийн байгууллагын ажилтан, албан хаагчдын үйлчилгээнд зориулах, нийтийн тээврийн ажилтан ажиллагчдын эрх ашгийг хамгаалах журам боловсруулах,  автобусны эцсийн зогсоолыг Нийтийн тээврийн газрын харьяа үйлчилгээний төв болгох зэрэг асуудлыг шийдвэрлэж,  ажлын хэсэг байгуулж  ажиллахыг Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгт үүрэг болголоо. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uujii:
yamar sain yum beee heregjeesee bilee
2012-10-01
xot:
XArin odoo EU-c benz bus avbal sain bn.chanar sain ,toxilog ,tuxtai ,udaan edelgee gm sain taltai.
2012-10-01
ter mergejiltnii 20-n avtobusnii buudal aygui saihan bolson bna lee shd. Odoo buh avtobusnii buudliig tiim standartaar tohijuulaad, avtobusnii hureltseeg nemchihvel ch.
2012-10-01