Шүүгчдийг томилуулах, чөлөөлүүлэх саналыг өргөн мэдүүлнэ

img

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хуралдаж 17 асуудал хэлэлцэв. Тус хуралдаанаар Х.Батсүрэн, Х.Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Ж.Оюунтунгалаг, Ч.Хосбаяр нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, В.Цэцэнбилэгийг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, М.Ризаг Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, А.Сарантуяаг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Б.Халиуныг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Ц.Тогоохүүг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Л.Банзрагчийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Л.Борыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул Д.Оюунжаргалыг Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа. Мөн Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн тамгын албаны орон тоо, албан тушаалтнуудын ангилал, зэрэглэлийг батлах, зарим аймгийн шүүхийн тамгын хэлтэс, албаны үйл ажиллагааг шалган тусалсан дүн, анхан шатны шүүхийн “Иргэн-1” програм хангамжийг хүлээн авч нэвтрүүлэх, зарим шүүгчид зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох тухай асуудлыг шийдвэрлэв. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дээд шүүхийн Зоригийн төрсөн ах Боролзойн хүүхэд Халиун, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Шинэбаярын эхнэр А.Сарантуяа нар шүүгчээр томилогдох гэж байгаа юм уу даа. Болил доо
2012-10-10
huulich:
Soninbayar bol huuli shuuhiin baiguullagaas tseverlegdeh yostoi, bohir, mergejil doroi, yos surtahuulgui, ner hund muutai, alban tushaalaa huuli bus shiidver gargahad ashigladag hun. Iim hun deed shuuhed ochsin tohioldold yaah bolj baina daa.
2012-10-06
Çî÷èí:
Á.Õàëèóíû öóñ îéðòëîî ãýæ
2012-10-05
Заяа:
Говьсумбэрийн шуугч Лхагвамааг дэвшуулэн ажилуулмаар байна Дарга нарт сайн уйччилдэг их дуулгавартай шуугч шуу
2012-10-02
hosbayar shvvgchid amjilt hvsey. busdg ni ch medgvi ym bnoo
2012-10-02
Зочин:
Үнэн юм аа, Албан тушаал ахидаг гэж
2012-10-01