Архинд хордож амиа алдлаа
Сүүлийн үед архи хэтрүүлэн хэрэглэж амиа алдах тохиолдол цөөнгүй гарах болсон байна. Хэд, хэдэн хоногоор архи ууж, мансуурсан иргэд эцэс сүүлд нь амиа алдаж хохирох нь цөөнгүй. Тухайлбал, 12-р сарын 19-ний 03:20 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Эрүүл мэндийн 6-р төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан хүн нас барлаа гэсэн мэдээллийг шалгахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 36 настай эрэгтэй Д найз О-гийн хамт гэртээ 4 хоног дараалан архи ууж, бие нь муудан эмнэлэгт хүргэгдэн, эмчлэгдэж байгаад нас барсан болохыг тогтоосон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд гэртээ нас барсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад, тус хорооны иргэн, тодорхой эрхэлсэн ажилгүй 30 настай эрэгтэй Э согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан болохыг тогтоожээ.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ