Байнгын хорооны хуралдаан болно

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан  өнөөдөр Төрийн ордны  “А” танхимд 15.00 цагт болно. Тус хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/ болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай  тогтоолын төслийг  хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Түүнчлэн   Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд,  Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ