
Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя.
-Энэ өдөр Махатма Гандигийн төрсөн өдөр бөгөөд Олон улсын Хүчирхийллийн эсрэг өдөр.
-1552 онд Догшин Иван хаан Казанийг булаан эзэлжээ.
-1924 онд Үндэстнүүдийн Лигийг бэхжүүлэх зорилгоор амьсгал боогдуулагч, хортой буюу бусад иймэрхүү хий болон бактериологийн зэвсгийг дайнд хэрэглэхийг цаазлан хориглох тухай Женевийн конвенц гарчээ.
-1925 онд Жонн Логи Бэрд анхны телевизийн системийг туршиж үзжээ.
-1950 онд Чарльз М.Шульцийн “Peanuts” комик сэтгүүл анх хэвлэгдэн гарчээ.
-1958 онд Гвиней улс Францаас тусгаарлаж бие даасан улс болсон байна.
-1996 онд Электрон мэдээллийн эрх чөлөөний тухай актын нэмэлт өөрчлөлтийг АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон хийж байжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ