
ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Самойлеэнко Виктор Васильевичийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хотын дарга “Нийслэлийн бүтээн байгуулалтад ОХУ-ын хөрөнгө оруулагчид их үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг” гэдгийг хэлсэн. Нийслэлд одоогийн байдлаар “Москва” хороололын нэгдүгээр ээлжийн орон сууц ашиглалтад орсон. Хоёр дахь ээлжийг нь барьж байгуулах ажил хэлэлцээрийн шатанд явж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ