Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөлтэй уулзана
Барилга дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдснаас үүдэн хүний амь нас хохирсон хэд хэдэн хэрэг өнгөрсөн сард гарсан. Үүний мөрөөр холбогдох арга хэмжээг нийслэлийн удирдлагууд авч байгаа билээ. Үүний хүрээнд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөлтэй Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр 14.00 цагаас уулзахаар болжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ