
Шинэ парламент анхдугаар болон ээлжит бус чуулганаа амжилттай хуралдуулж, намрын чуулгантайгаа золгов. Энэ хугацаанд гишүүдийн ажил хэрэгч чанар ерөнхийдөө танигдаж эхэлсэн байна.
Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд чуулганы завсарлагаар тойрогтоо очиж ажилласан бол нийслэлийн гишүүд нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийг хүлээн авч санал бодлоо хуваалцжээ.
УИХ-ын Иргэдийг хүлээн авах төвийн мэдээгээр хамгийн олон хүнтэй уулзсан гишүүнээр Ж.Батзандан тэргүүлж, С.Эрдэнэ, Р.Бурмаа нар удаалсан байна. Мөн УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд тойргийн тэрбум төгрөгөөсөө татгалзаж байгаа сурагтай.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ