Цагаан ордон кибер-халдлагад өртжээ

img

АНУ-ын Цагаан ордон кибер-халдлагад өртсөнөө баталсан ч энэ нь нууц сүлжээ биш байсныг мэдэгджээ. Ямар нэг мэдээлэл устаж алга болоогүйг нэрээ нууцалсан албаны ажилтан хэвлэлийнхэнд хэлсэн байна. Ням гаригт “Washington Free Beacon” сайтын мэдээлснээр Цагаан ордны Батлан хамгаалах албанд нэвтэрсэн хакерууд Хятадын Засгийн газартай холбоотой байсан гэнэ. Халдлага Хятадаас хийгдсэн үгүйг Цагаан ордон хэлээгүй ч үүнийг и-мейлээр дамжуулан хийсэн байна. Энэ нь хууль ёсны мэт харагддаг хуурамч и-мейлээр дамжуулан сайт эсвэл вирустэй файлтай холбодог юм. “Ийм төрлийн халдлага ховор биш бөгөөд бид хор хөнөөлийг нь бууруулах арга хэмжээ авсан” хэмээн албаны хүн мэдэгджээ. Хятадтай холбоотой кибер-халдлагууд Пентагон зэргийн АНУ-ын Засгийн албадад санаа зовоох асуудал болж байгаа юм. Хятадын хакерчдын Батлан хамгаалах департментын эсрэг явуулах арга хэмжээ тогтмол болж байгааг адмирал Самуэль Кокс хэлжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
caiber (cyber) geech dee , yadargaatai ene setguulch nar hozrogdson, esvel um medehgui yana daa hoorhii.
2012-10-03
m1sh:
fishing гж
2012-10-02