Д.Хишигбаяр эхнэрээ эр хүнтэй зүйрлэдэг

img

Хайрын дуу хамтарч дуулсаар байгаад нэг гэрт орчихсон дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг фэнүүд нь андахгүй. “Зоргоор жаргалтай амин хайр” хэмээх хос цомгоо гаргасны дараа бие даасан тоглолт хийсэн дуучин хос үзэгчдэд томоохон сюрприз барьж байсан билээ. Тоглолтын тайзан дээр хайртай бүсгүйнхээ өмнө өвдөг сөхрөн байж, үзэгч түмний өмнө гэрлэхийг гуйсан Д.Хишигбаяр өнгөрсөн жил хуримаа хийж аваад сэтгэл амарсан. Харин өмнөх амьдралаа тэр бүр дэлгээд байдаггүй дуучин залуу Р.Дэлгэрмааг эр хүнтэй зүйрлэдэг тухайгаа ам алджээ. “Манай Дээгий ёстой дайчин бүсгүй. Хөдөө гадаа явахад элдэв зүйл нэхэж, янз бүр болоод байхгүй шүү. Дээл, бакал өмсөөд л яг эр хүн шиг хэнэггүй. Ер нь бараг муухан эр хүнээс дээр гэж би боддог юм. Тиймээс энэ монгол ахуйтайгаа ойрхон байдаг эгэл зан чанарт нь татагдсан байх” гэж эхнэрээ магтаад эхэлдэг юм байх. Үнэхээр ч баргийн зүйлд барьц алдаад байдаггүй хэмээн өөрийгөө тодорхойлох дуртай дуучин Р.Дэлгэрмаа нөхрийнхөө энэ үгийг тун ч их дэмждэг. Түүний хувьд, нөхөр нь буурь суурьтай, аливаа зүйлд адгаж тэвдээд байдаггүй сайхан эр гэж хайрласан гэнэ лээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

momgolim emegtei shvvd bvgd iim bgsaida,, zarim ni ih mayagtai bdg shvde te
2013-02-14
aimar x:
nuuts amrag bolj yvsaar bgaad tegeed l suusan 2 doo
2012-10-02
zochin:
gomo yumuda...ehner n er lesbi bhaa...
2012-10-02
Hamgiin muu er hvn yaahaaraa saihan emegteitei tentseh estoi um be.dabartsiinmaa
2012-10-02
sain saihniig husie!.
2012-10-02
зочин:
хүний амьдрал үймүүлээд сайн явах ууЮ
2012-10-02
Hishegee jaahan turaa, urlagiin hun chin buduun baih ontsgui shuu
2012-10-02
ямар тэнэг юм бэ яанаа хүүхэд гаргаж чаддаггүй гэсэн ш дээ
2012-10-02
yaanaa sex hiihdee bas er huntei gej zuirledeg baih daa
2012-10-02