Ганааг залхаасан бодибилдингийн хичээл

img

Хамтлагийнхаа залгамж халааг бэлтгэх, нэвтрүүлэг хөтлөх гээд зав муутай яваа “Камертон”-ы Ганаад нэг дургүй спорт бий. Тэр нь бодибилдинг юм байх. Орчин цагийн залуусын хүсэл сонирхлыг ихээр татах болсон бялдаржуулах спорт түүний хувьд ёстой там л гэсэн үг. Тиймээс жин нэмж, нэлээд таргалсан ч спортоор хичээллэхээс татгалзаж, элдэв янзын дэглэм барих дургүй гэдгээ тэрбээр нуусангүй. “Болдоо, Эба хоёр бодибилдингээр хичээллээд удаж байгаа. Би тэднийг дуурайж нэг хэсэг хичээллэж үзсэн ч шантраад хаячихсан. Ёстой хэцүү юм билээ. Хамаг хүч тамираа барж, хөлсөө цувуулаад ямар олиг байхав дээ. Яахав, дараа нь булчин чангараад бие галбир гоё болдог л юм гэсэн. Би лав тэр хүртэл нь тууштай байж чадахгүй юм билээ” гэж толгой сэгсэрсэн Ганаа бүр өндрөөс хүртэл айдаг тухайгаа сонирхуулсан юм. Бодибилдингээр хичээллэх, өндөрт гарахаас бусдыг бол тэр өлхөн хийчихнэ гэсэн шүү. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baigal:
minii.dvv.turaash.zaluu.hvn.baij.yom.gedectei.mash.muuhai.baidag.manai.hvn.lab.jindee.taarcan.odoo.40tei.gehed.
2012-10-04
Ийм муухай бүдүүн гэдэстэй юмтай ямар хүүхэн суух вэ дээ. Ухаанаа алдсан эсвэл, мэдрэл муутай, хөрчихсөн хүүхэн суух байх даа... Секс гэж нойл...
2012-10-02