Жүжигчин Ж.Мөнхсайхан хүүхдийн малгайгаар хөлбөмбөг тогложээ

img

“Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан багадаа тун ч сахилгагүй нэгэн байсан гэдэг. Хөлбөмбөг гэхээр л амиа тавьчих дөхдөг тэрбээр сургуулийнхаа жижүүр анги хийсэн өдрөө шавайгаа ханатал бөмбөг өшиглөдөг байж. Учир нь түүний тэр өдрийн бөмбөг нь азгүй нэгний малгай байх бөгөөд дотор нь баахан юм чихэж аваад л сургуулийнхаа коридорт тоглочихдог байсан аж. Харин хичээл тарах дөхөхөөр нөгөө малгайгаа хэд сайн сэгсэрч аваад эзнийх нь хувцсан дээр тавьж орхидог болохоор хэн ч мэддэггүй байсан гэнэ. Тиймээс өнөөг хүртэл нууцалж ирсэн энэ хоббигоо мань эр саяхан ам алдаж бөөн инээдэм болсон бөгөөд бөмбөг орлосон малгайнуудаа хэд хүрснийг хүртэл тоолж амжаагүй гэнэ лээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhbat:
dursgvi hvvhed baij
2012-11-08
zochin:
dald horon sanaatai zevuun bandi baijee.
2012-10-03
bazaahgui l baagii baij de
2012-10-02
muu teneg
2012-10-02