ТҮЦ ажиллуулдаг иргэдийг хүлээн авч уулзлаа

img

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл автобусны буудлуудад байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхийг үүрэг болгоод байгаа. Харин үүнд ТҮЦ ажиллуулдаг иргэд бухимдалтай байгаа. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дүүрэг болон газрын албанаасаа нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл аваад байгаа автобусны зогсоол дээр ТҮЦ ажиллуулдаг иргэдийг хүлээн авч уулзлаа. Иргэдээс ажлын байраа хадгалж үлдэх болон нийслэлийн өнгө үзэмж, стандартад тохирсон нэг загварын ТҮЦ-ийг барих, орчноо цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээж ажиллах санал тавьлаа. Засаг даргын зүгээс “Зам өргөтгөх болон гэр хорооллын дулаан, бохирын шугам татахтай холбогдон гарах асуудал дээр бол ярих юм байхгүй, газрыг шууд чөлөөлнө. Тийм асуудал гараагүй тохиолдолд дүүрэгтэйгээ  тодорхой гэрээ хийж, стандартын дагуу үйлчилгээ үзүүлнэ. Шаардлага хангаагүй тохиолдолд гэрээг цуцлана” гээд  автобусны зогсоолын ерөнхий стандарт, гэрээг яаралтай бэлэн  болгож эдгээр иргэдэд хариу өгөхийг нийслэлийн засаг даргын орлогч, ажлын албаны дарга Н.Гантөмөрт үүрэг болголоо. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ehiig n etseehgyu, tugaliig n turaahgyu shiidwer bolson bna. tehgyu bol neg tal ruu het hatuu shiidwer garwal bas hetsvvv....
2012-10-02
Gargasan shiidvereesee butsaad bval hereg alga.
2012-10-02