Данс нээлгээгүй хүүхэд мөнгөө авах боломжгүй

img

Засгийн газраас   0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20.000 мянган төгрөг олгох болсонтой холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нар  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэдний хэлж буйгаар энэ жил нийт 170 гаруй мянган хүүхдэд   59 тэрбум төгрөгийг  олгохоор төсвийн тодотголоор баталжээ. Энэхүү ажлын хүрээнд  иргэдэд чирэгдэлгүй байдлаар шийдэхээр Монгол банк, Үндсэний бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрууд хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж  хүүхдийн  мөнгийг олгох ажлыг  цахим технологи ашиглан зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал,   хүүхдийн мөнгө авах иргэн өөрөө банкаа сонгоно. Сонгосон банкны дээрээ тухай иргэн очихдоо  хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, эцэг эхийн аль нэг нь  цахим үнэмлэхээ авч очин өргөдөл гаргаж, бүртгэлийн маягт  бөглөн  данс нээлгэнэ. Өөрөөр хэлбэл хүүхэд тус бүрт банкны салбарт данс нээгдэнэ.Уг дансаар дамжуулан хүүхдүүдийн мөнгө олгохоор болжээ. Данс нээлгээгүй хүүхдийн мөнгө олгогдохгүй бөгөөд  энэ сарын 20-ны дотор иргэн аль нэг арилжааны банкинд  хандан хүүхддээ данс нээлгэсэн байх шаардлагатай. Харин тухай арилжааны банкуудаас ирсэн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл болон Хүний хөгжил сангийн мэдээллийн сантай тулган шалгаж, нэрсийг  Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас баталгаажуулан Монголбанкинд хүргүүлнэ. Үүний дараа Монголбанк нь арилжааны банкин дахь хүүхэд бүрийн данс руу мөнгийг нь шилжүүлэхээр болсон байна. Түүнчлэн  гададдад амьдарч, сурч буй хүүхдүүдийн мөнгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь авч болохоор журамласан бол хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын тэтгэмжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон асрамжийн газрууд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай гэрээ байгуулан  хадгаламж нээх юм байна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za ene niitleliig unshaad huuhdiinhe torsoni gerchilgeeg avaad hudaldaa hogjiliin bank TDB-ruu zoriloo.. getl zaaval eejn baih iostoi aav nartai geree hiihgui gedeg bga... hervee eejgui, eejn ongorsn bol aav nartai geree hiine ene manai bankni dotood juram gene.. iamar *** durem be aav nar tegeed hun bishuu TDB-g hun bagatai bolomjiin uilchilge saitai bank bn gej boddog bsn chine shal gaj gaj t1duremuudeesn humuus urgedeg ium bn shde... Uur hureed sharandaa hadgalamj bankind ochood gereegee hiigeed dans neelgechlee...
2012-10-03