Японы боловсролын сайдаар Хятадтай холбоо харилцаатай эмэгтэйг томилов

img

Японы Ерөнхий сайд Ёсихико Нода даваа гаригт Засгийн газраа өөрчлөн байгууллаа. Үүнд Боловсролын сайдаар хуучин Гадаад хэргийн сайд байсан Макико Танакаг томилжээ. Энэ алхам нь арлын маргаанаас болон Хятадтай сэвтсэн харилцааг нааштай болгох давхар зорилготой юм. Учир нь Танака нь Хятадтай сайн харилцаатай бөгөөд түүний эцэг Какуэй Танака 1972 онд ерөнхий сайд байх хугацаандаа Токио, Бээжингийн дипломат харилцааг сэргээн үргэлжлүүлж байсан юм. Өмнөд Хятадын тэнгис дэх бүлэг арлын маргаанаас болж хоёр улсын харилцаа хурцадмал байдалтай байгаа билээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ