С.Эрдэнэ: Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийн үлдэгдлийг олгоно

img

Хүүхдийн мөнгийг олгох болсонтой холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнээс дараахь асуултад хариулт авлаа -Хүүхдийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ? -Энэ сарын 20-ноос хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ. Засгийн газрын  хуралдаанаар 0-18 хүртэлх насны  хүүхэд тус бүрт 20.000 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Эл мөнгийг олгох ажлын хүрээнд иргэдэд чирэгдэлгүй байдлаар шийдэхээр Монгол банк, Үндсэний бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрууд хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж  хүүхдийн  мөнгийг олгох ажлыг  цахим технологи ашиглан зохион байгуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө авах иргэн өөрөө банкаа сонгоно. Сонгосон банкны дээрээ тухай иргэн очихдоо  хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, цахим үнэмлэхээ авч очин өргөдөл гаргаж, бүртгэлийн маягт  бөглөн хүүхэддээ  данс нээлгэнэ. Ингээд тухайн арилжааны банкуудаас ирсэн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл болон Хүний хөгжил сангийн мэдээллийн сантай тулган шалгаж, нэрсийг  Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас баталгаажуулан Монголбанкинд хүргүүлнэ. Үүний дараа Монголбанк   арилжааны банкин дахь хүүхэд бүрийн данс руу мөнгийг нь шилжүүлнэ. -Данс нээлгээгүй хүүхдэд мөнгө олгогдохгүй гэж ойлгож болох уу? -Аль нэг арилжааны банкинд иргэд хүүхэддээ данс нээлгэнэ. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно. Өөрөөр хэлбэл энэ сарын мөнгийг авахын тулд эцэг, эхчүүд аравдугаар сарын 15-наас өмнө аль нэг арилжааны банк дээр данс нээлгэнэ. Өргөдөл гаргаснаас өмнөх сарын мөнгийг  нөхөж олгохгүй. Хүүхдийн мөнгийг олгох тусгай өдөр заахгүй тул хүссэн үедээ авч болно. Хүүхдийн мөнгийг иргэн бэлнээр, эсвэл өөрийн харилцах данс, банкны картандаа шилжүүлэх авах боломжтой. Шинэ оноос эхлэн Монголбанк төгрөгийн Т карт нэвтрүүлэх тул түүгээр авч болох юм. Асрамжийн газарт асруулж буй, хориход ял эдэлж байгаа хүүхдийн хувьд ШШБЕГ, асрамжийн газрууд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай гэрээ хийж тухайн хүүхдэд хадгаламж нээнэ. Асрамжийн газрын хүүхэд эцэг, эхтэй байлаа ч тэдэнд өгөхгүй, зөвхөн хүүхдэд хадгаламж нээх юм. Гадаадад амьдарч байгаа иргэдийн хүүхдийн тухайд Монголд итгэмжлэгдсэн хүнийхээ нэр дээр данс нээлгэх эрхтэй. -Хүүхдийн мөнгө авахаас татгалзсан иргэдээс хуримтлагдсан мөнгийг юунд зарцуулах вэ? -Хүүхдийн мөнгийг авахаас татгалзсан иргэдийн  мөнгийг төвлөрүүлэн хүүхдийн хөгжлийн сан байгуулж, хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр зарцуулна. -Ажилласан жил, нийгмийн даатгалын нөхөн төлбөрийн тухай хууль батлагдсан. Засгийн газраас хэзээ журам нь батлагдах вэ. Хэзээнээс хэрэгжих вэ? -Нийгмийн даатгалын нөхөн төлбөрийн тухай  хуулийн  журмыг арваннэгдүгээр сард багтааж гаргана. Иргэн өргөдөл гаргаснаар энэ хуульд хамрагдах эрх үүснэ. Хууль үйлчилснээр тухайн хүний ажилласан хугацаа таваас арван жилээр нэмэгдэнэ. Жил нь нэмэгдээд ирэхээр халамжийн тэтгэвэртэй хүмүүс хувь тэнцүүлсэн, хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй нь бүрэн тэтгэвэртэй болж, бүрэн тэтгэвэртэй хүмүүсийн авдаг мөнгө нэмэгдэх боломжтой. Энэ хуулиар ажилласан жил нь тасалдсан 900 гаруй мянган хүнд үйлчилнэ. -Хүүхдийн мөнгө авахад арилжаааны банкууд шимтгэл авах болов уу? -Суутгал авахгүй байх. Харин АТМ-аас мөнгө авбал суутгалтай байна.2013 оны эхнээс Монголбанк төгрөгийн Т карт гаргана. Т карт дотроо Ваby карттай байна. Тэр картад хүүхдийн мөнгөө шилжүүлж болно. Хүүхдийн мөнгөний картаар архи, тамхинаас бусад зүйл худалдаж авч болно. Мөн хадгаламжийн данстай хүүхэд байвал хүүхдийн мөнгийг түүнд шилжүүлж болно. Хэрэв суутгал авбал Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт хандаж болно. -Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийн үлдэгдлийг энэ онд багтаан олгох уу? - Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үлдэгдэл мөнгийг энэ онд олгоно.  Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг  Монгол Улсын 2013 оны төсөвт суулгахаар болсон. Ер нь 21 мянган төгрөгийг иргэд авч дуустал дараа дараагийн төсөвт тусгаж байх юм. Иргэд гол төлөв иргэний бичиг баримтгүй, энэ талын болзол хангаагүйгээс мөнгөө авалгүй үлдсэн. Иргэд  иргэний бичиг баримтаа бүрдүүлсэн цагт нь хоёроос гурван жилийн дотор 21 мянган төгрөгийг олгож дуусна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

орхм:
hogjiliin berhsheeltei hvmvvsiin asargaanii mongiig nemya
2012-10-20
irgen:
Tanii yarilclagand duridagdsan huuhdiin mongo avahaar dans neelgehed irgenii cahim unemleh gej zaasan bna. Getel cahim irgenii unemlehiig 2-r eeljind avah humuus 10 sariin 9-oos omno avna gehed neg l uyaldaj ogohgui bna. Cahim unemlehgui humuus ni yah bolj bna aa? Iim uyaldaa holboo baihgui busad humuusiig hohirooson ajil hiij bolj baigaa um uu? Tsaasan irgenii unemleh ID bish um u?
2012-10-03
hurdan olgoochoochoo undur nastai bolon hugjliin berhsheeltei irgediin mungiig. undur nastai geel amidraad bh shig yum bodoh yum. honogoo huleej bgaa hugshchuul olon bgaa shuu dee. hurdan ugch tednii magnaig gants udaa bolov teniilgeech.
2012-10-03
зочин:
Хүмүүсээ Өлзийсайхны Цэндсүрэн гэдэг АЮ92071115 дугаартай 20 хон настай залуу орон байрны залилангаар одоогийн байдлаар 3 айлыг 10 аад сая төгрөгөөр хохироогоод зүгээр л явж байгаа шүү маш сайн анхаараарай.байрны ордерийг хүртэл хуурамчаар хийдэг шүү
2012-10-02
uranaa:
S.Erdened bayr hurgee.ih zuv ajillaj bna BGD iin 18 r horoonii 86 r bair 2011 onii 11 r sard ashiglaltand orson gadna tohjilt ni muu lift ni ajillahgui gadna hognii tsegiig tagtai tom sav baimaar baina.Ta buhen neg irj uzeech guij baina IHiin gishuudee.
2012-10-02
nergui:
Halamjiin gruppiin mongo 9sard ogoogui baij yanaa????
2012-10-02
ipgen:
gadaadad amdap ch bgaa ondop nactani 1g cay togpog oldon bizdee ochij bgaad abbal
2012-10-02
zochin:
chi MAN namiin dansaa hoosolsniig heleed baina uu, tegvel MANtai yari
2012-10-02
зочин:
үлдэгдэл бэлнээр өгөх сая төгрөгөө хэзээ өгөх юм бэ? бид нар ч гэсэн авмаар байна ш дээ. өмнөх сонгуулийн чинь ажил биздээ? танайх энэ талаар сурвалжилж мэдээлэл өгөөч,,,,,,,,,
2012-10-02
s.erdeneee oyutolgoi yachvaaa, z.enhbold ta nar ichej bainu, nuur chin shir boltsnu....
2012-10-02
Erdene zuv ajillaj bna demjinee
2012-10-02
Erdene:
zuv shuu de ahmaduudin mugniig uguurei de uhed duusla shuu
2012-10-02
taalamjtai ajil hiij bgaan bna zuv:
Т карт дотроо Ваby карттай байна. Тэр картад хүүхдийн мөнгөө шилжүүлж болно. Хүүхдийн мөнгөний картаар архи, тамхинаас бусад зүйл худалдаж авч болно. Мөн хадгаламжийн данстай хүүхэд байвал хүүхдийн мөнгийг түүнд шилжүүлж болно. Хэрэв суутгал авбал Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт хандаж болнk taalagdlaa
2012-10-02
Сайн байна:
Сайн байна. Банкинд дугаарлаж зогсдог хөг өнгөрсөн байна. Сайн ажил хийжээ
2012-10-02
зочин:
яг ш дээ өөрсддөөө өгөхгүй дууссан гээд олгоогүй шдээ,
2012-10-02
zochin:
chi MAN namiin dansaa hoosolsniig heleed baina uu, tegvel MANtai yari
ОК
2012-10-02