"Зүүн гарт" хэмээх Изүми Татэно манай улсад тоглолтоо хийнэ

img

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүний хүрээнд соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь Японы алдарт төгөлдөр хуурч, "Зүүн гарт" хэмээн алдаршсан Изүми Татэно Улсын филармонид тоглолтоо хийх гэж байгаа явдал юм. Энэ сарын 6,7-нд болох уг тоглолтод Хөгжим бүжгийн коллежийн сурагчид, Улсын филармонийн симфони найрал хөгжмийн уран бүтээлчид болон Японы удирдаач Хисаёши Иноүэ нар урилгаар оролцох юм байна. Төгөлдөр хуурч Изүми Татэно нь долоон үе дамжсан хөгжимчин гэр бүлээс гаралтай бөгөөд  тэрээр 2002 онд цус харвасны улмаас баруун гар нь мэдээгүй болж, төгөлдөр хуур тоглох боломжгүй болжээ. Гэсэн ч Изүми Татэно зүүн гараараа төгөлдөр хуураа тоглосоор байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Fulcrum:
Солгой хүнийг энэ өрөвдөлтэй хүмүүс зүүн гарт гэдэг болсон юм байжээ. Хайран эх хэл минь.
2012-10-02