Ц.Нямдорж, Х.Баттулга нарын маргааныг дахин хэлэлцэнэ

img

Улсын Дээд шүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гомдлыг  хэлэлцэж нийслэлийн Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргаж,  нэр төрд халдсан гэх маргааныг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон байна. Эрхэм гишүүн Ц.Нямдоржийг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр хоёр шатны шүүхээс гэм буруутайд тооцсон юм. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайдаар ажиллаж байхдаа олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан гэсэн мэдээллийг олон  нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан юм. Харин Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлэг  хэмээн нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Эл гомдлыг хоёр шатны шүүхэд хэлэлцээд Ц.Нямдоржийг Х.Баттулгын нэр төрд халдсан гэж үзсэн юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ганбаа:
Хужаагийн төлөөний хүн Нямдорж олон жил намын өмгөөллөөр ялснаас мултарч байсан бол энэ удаад түүнийг сул тавьж болохгүй. Хэрэг хуучирдаггүй гэдгийг мэдрүүлж Баатар генералын гаргаж ирсэн материалыг дахин сөхөх хэрэгтэй.
2012-10-03
muu hujaagiin tagnool nokhoi
2012-10-02
Сүхээ:
Нямдорж Хятадад элсэгдсэн өөрийн тагнуулын хэргээс олны анхаарлыг сарниулахын тулд дандаа ингэж өөр зүйлээр цаг хожиж байдаг хүн.Нямдоржийг барьсан шоронд нь хорьвол таарна.Эх оронч шударга дүртэй энэ луйварчин одоо болоо ш дээ
2012-10-02