Засаг даргын хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ

img

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын авлигал, албан тушаалын  хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар энэ сарын 5-нд буюу баасан гаригт хэлэлцэнэ. Түүнийг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Спортын ордон бариулсан хөрөнгөөс завшсан хэмээн Баянзүрх дүүргийн шүүхээс тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3.6 жил хорих ял ногдуулсан юм. Гэвч тэрээр  шат шатны шүүхэд  гомдол гаргаснаар дээд Шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Эл шийдвэрийг уг хэрэгт хяналт тавьсан прокурор нь эсэргүүцснээр хэргийг нь нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээр болжээ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
SXD.n zasag darga bolon xoroodiin zasag darga ,suuts umchlugchdiin darga nariig nen darui yaraltai solix xeregtei.Ugaasaa MAN .n xeden xuvalznuud TUR zasgiig shimegch xorxoi shig idseer l bnashdee
2012-10-03
oko:
bolj muu har luivarchin
2012-10-02