“Аз жаргалын арван алтан түлхүүр” цэнгүү­н болно

img

 “Монгол Аура” энер­гийн төвийнхөн билэгт сайн өдрийг тохиолдуулан өнөөдөр “21 Дарь-Эхийн хийд”-дээ ном айлдаж, сүсэгтэн олондоо үнэ төлбөргүй үйлчилжээ. Энэ талаар тус төвийн тэргүүн Б.Сарандаваа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. “Монгол Аура” энер­гийн төв үүсэн бай­гуулагдсаны тав, Бясалгал зурхай, сүнс, сэтгэл судлалын академи үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сарын 10-нд тохиох юм байна. Ойн хүрээнд энэ сарын 10-нд “Аз жаргалын арван алтан түлхүүр” сэдэвт цэнгүү­нийг “UB Palace”-д зохио­хоор болжээ. Цэнгүүний үеэр Б.Сарандаваа доктор амьдралдаа мөрдөх 10 алтан зарчмын талаар өгүү­лэхээс гадна мөнгөний даллага авч, 21 морин хуурч эгшиг түрж, 21 цам харайж, 21 уртын дууч ая дуугаа өргөх юм байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ