Ikea Саудын каталогиосоо эмэгтэйчүүдийг хасчээ

img

Шведийн гэр ахуйн барааны компани “Ikea” Саудын Арабын каталогиосоо эмэгтэй хүмүүсийг хассандаа харамсч байгаагаа илэрхийлжээ. Каталогийн англи хэлтэй хувилбаруудад эмэгтэй хүн байсан бол яг адилхан зурагнаас эмэгтэйг арилгасан байна. Компани энэ эндэгдлээ Сауд дахь үйл ажиллагаагаа онцгой эрхээр явуулдагтай холбосон юм. Компани “Бид бүх хүний суурь эрхийг дэмждэг бөгөөд ямар нэг ялгаварлалыг дэмжихгүй” хэмээн мэдэгдэл хийжээ. Саудын Арабт лалын Шариатын хуулийг чанд мөрддөг бөгөөд эмэгтэй хүмүүст олон төрлийн хориг хязгаарлалт тавидаг байна. Гэхдээ Абдулла хаан эдгээр хязгаар хоригуудыг багасгах гэж хичээсээр байгаа юм. Өнгөрсөн жилийн байдлаар Ikea компанийн цэвэр ашиг бараг 3 тэрбум евро байсан бөгөөд Саудын Арабт гурван салбар ажиллуулдаг байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene chin zgr ashig oloh busnesiin tolowlogooshde, tsaad uneniin haruul mash zow shiidwer, zgr google deed l uz\
2012-10-13
bi:
Emegteichuudiig dord uzdeg, Bas erchuud ni hoorondoo unseltsdeg yos zanshliig ni bodhoor Lalyn zunch mergen Muhamed ni gomo baisan baihaa.
2012-10-04
Бид бүх хүний суурь эрхийг дэмждэг бөгөөд ямар нэг ялгаварлалыг дэмжихгүй gesen mortoo emegteichuudiin zurgiig hasdag utgagui, Teneg laliinhnii ger buliin album gesen zovhoneregteichuud n bdag. Haanaas tortsgooson yum buu med, aaviinhaa umainaas gartsgaasan yum bgaa biz
2012-10-02