
Патентын маргаанаас болж Самсунг Электрониксын Галакси таблет 10.1 АНУ-д түр хугацаагаар худалдаалагдах боломжгүй болсон билээ. Гэхдээ зургадугаар сарын 26-нд тавигдсан хориг сая л цуцлагдсан байна.
Ухаалаг гар утас болон таблет компьютерийн зах зээлийг ноёрхогч хоёр компани Apple, Samsung нар арваад оронд патентын маргаан үүсгэснээс АНУ дахь маргаан Apple-ын талд шийдэгдсэн юм. БНСУ-ын компани Самсунг Apple-д нэг тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх болсон боловч Apple дахин хэд хэдэн бүтээгдэхүүнд нь хориг тавиулахаар хөөцөлдсөн билээ. Samsung Galaxy Tab 10.1 зохиогчийн эрх зөрчөөгүй учир хориг цуцлагдсан юм.
Мөн мягмар гаригт Самсунг компани өрсөлдөгчийнхээ сүүлийн бүтээгдэхүүн iPhone 5-ын эсрэг зохиогчийн эрхийн гомдол мэдүүлсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ