Жеймс Бондын шинэ дууг Адель дуулна

img

Даваа гаригт 007 буюу Жеймс Бондын цувралын сүүлийн анги “Skyfall” киноны дууг Адель дуулахаа албан ёсоор мэдэгдлээ. Дуучин үүнийгээ өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн зургаар баталсан юм. Алдарт цувралын гол дүрд Дениэл Крейг ахин тоглож байгаа бөгөөд өмнөх ангиудын дууг Жек Уайт, Алиша Киз, Лулу, Том Жонс зэрэг уран бүтээлчид амилуулж байсан билээ.

Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ