
Багагүй хугацаанд хамт амьдарсны эцэст хөөрхөн охины эцэг эх болцгоосон Ц.Сарнай, Б.Чинбат хоёрыг найз нөхөд нь “Их романтик хос” гэж дүгнэдэг юм билээ. “Sweetymotion” хамтлагаар овоглож яваа эхнэрээ төрөх гэж байгааг дуулаад яаран давхисан хөгжмийн зохиолч Б.Чинбат тухайн үед нэгэн сайхан аялгуу зохиосон гэдэг.
Аялсан дуугаа гар утсандаа бичиж хадгалсан төдийгүй охиндоо зориулан сайхан дуу зохиож, эхнэрээрээ дуулуулах чин хүсэлд автжээ. “Охиноо харахаар л хамаг ядаргаа арилж, сэтгэл сэргээд ирдэг юм.
Намайг иртэл энэ хоёр маань унтахгүй хүлээдэг учраас гэр рүүгээ дандаа яардаг” гэж сэтгэлээ хуваалцсан авьяаслаг залууг эхнэр нь халамжтай нөхөр хэмээн магтдаг. Рок попын залуухан хос Мишээл нэртэй хөөрхөн охиноо унтуулахын өмнө заавал сонгодог хөгжим сонсгодог болжээ.
Энэ тухайгаа Ц.Сарнай “Охин маань заавал хөгжмийн хүн болох албагүй. Гэхдээ зөөлөн сэтгэлтэй, бусдыг хайрлах чин хүсэлтэй хүн болж төлөвшүүлэх нь бидний үүрэг. Ийм ч учраас сонгодог хөгжим сонсгож өсгөнө” хэмээн тайлбарласан байдаг. Тэд тун удахгүй охиндоо зориулсан дуугаараа бэлэг барина гэдгээ ч амлана лээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ