Өмнөговь аймгийн БОАЖГазар болзолт уралдаануудаа дүгнэлээ

img

Өмнөговь аймгийн БОАЖГазар “Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр шинэ арга барил, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ” гэсэн эрхэм зорилгын хүрээнд 2010 оныг “Байгаль орчныг хамгаалах чадавхийг дээшлүүлэх жил” болгосон билээ.

Энэ зорилтын хүрээнд оны эхэнд идэвхтэн байгаль хамгаалагчид, ЕБСургуулийн сурагчдын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа клубуудын дунд болзолт уралдаан зарласан юм. Түүнчлэн, аймгийн хэмжээнд ЕБСургуулийн V-VII ангийн сурагчдын дунд “Байгаль эхээ хайрлая” сэдэвт гар зургийн уралдаан зарласан.

Эдгээр ажлыг дүгнэх комисс 2010 оны 12-р сарын 16-ны өдөр болзолт уралдааны хошуучлагчдаа тодрууллаа. Үүнд:

Идэвхтэн байгаль хамгаалагч: Тэргүүн байр:    - Д.Тулгазана  /Ноён сумын идэвхтэн байгаль хамгаалагч/ - А.Сугиа   /Ханхонгор сумын идэвхтэн байгаль хамгаалагч асан/ Дэд байр:                - Л.Болормаа   /Манлай сумын идэвхтэн байгаль хамгаалагч/ - А.Улам–Өрнөх  /Ханбогд сумын идэвхтэн байгаль хамгаалагч/ - Н.Цогнэмэх  /Ханбогд сумын идэвхтэн байгаль хамгаалагч/ - Г.Жаргал  /Баян-Овоо сумын идэвхтэн байгаль хамгаалагч/

ЕБСургуулийн сурагчдын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа клуб: Тэргүүн байр:    -   “Ёл” клуб        /Баяндалай сум/ Дэд байр:        -   “Шонхор” клуб  /Даланзадгад сум/ Гуравдугаар байр:    -   “Онги” клуб   /Мандал–Овоо сум/ Тусгай байр:        -   “Алтайн хойлог” клуб /Булган сум/ -    “Баян бүрд” клуб  /Номгон сум/

“Байгаль эхээ хайрлая” гар зургийн уралдаан: Тэргүүн байр:    - И.Бат-Оюун                         /Булган сум 7-р анги/ Дэд байр:        - Э.Ургамалцэцэг                   /Номгон сум 7-р анги/ Гуравдугаар байр:     - Э.Эрболд                             /Булган сум 7-р анги/ Тусгай байр:        - Э.Нандинцэцэг                     /Баян-Овоо сум 5-р анги/

Болзолт уралдаанууд зарлан урамшуулж байгаа нь хүүхэд багачууд, иргэдийн байгаль хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах, дэмжих, сурталчлах, экологийн мэдлэгийг дээшлүүлсэн  үр дүнтэй ажил боллоо.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ