
“Мисс Монголиа-2011” тэмцээний дэд байрт шалгарсан мисс Д.Шүрэнцэцэг загварын ертөнц дэх нууцлаг бүсгүйчүүдийн нэг. Тэр бүр олны өмнө харагдаад байдаггүй боловч, томоохон компанийн сурталчилгаанд тоглох урилгыг дуртайяа хүлээж авдаг модель бүсгүй тэргүүн миссийн титэм гардаж чадаагүйдээ нэлээд гонсгор үлдсэн гэдэг.
Харин насанд хүрэгчдэд зориулсан нэгэн сэтгүүлийн нүүрэнд зориулж хагас нүцгэн зургаа авахуулснаар чамгүй хэл аманд өртсөн тэрбээр хайрын тухай бодлоо ийн хуваалцжээ.
“Би хайр дурлалыг ганц шөнийн явдлаар хэмжих дургүй. Энэ бол сексээр хэмжих зүйл биш шүү дээ. Намайг үнэнчээр хайрлаж, түших эр хүнийг л би хайрлана. Зугаа цэнгэл хөөсөн, овилгогүй залуус таалагддаггүй” гэж ярьжээ.
Үргэлж л чинээлэг эрчүүдтэй нэр холбогдож явдаг загварын бүсгүйчүүдээс өөрийгөө тэс өөр үзэл бодолтой хүн гэдгийг мэдрүүлэхийг хичээсэн мисс Д.Шүрэнцэцэгт гадаадын хэд хэдэн тэмцээнд оролцох урилга ирсэн ч татгалзаад байгаа гэнэ лээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ