
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд “КОЙКА” байгууллагын нэг сая ам.долларын санхүүжилтээр “Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналтын лабораторийн чадавхийг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн баримт бичигт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Золжаргал, “КОЙКА” байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Чой Хын Юл нар гарын үсэг зуржээ.
Тус төслийг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтын лавлагаа лабораторийн техник, технологийн чадавхийг бэхжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг Олон улсын түвшинд тодорхойлох, баталгаажуулах чадвартай болох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ