Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -1778 онд Британийн ахмад Жеймс Күүк Аляскад хүрчээ. -1789 онд Жорж Вашингтон АНУ-ын Засгийн газраас Талархлын баярыг тэмдэглэхээр болгожээ. -1835 онд Германы Нюрнберг хотноо бичгийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Staedtler” компани байгуулагдсан байна. -1849 онд америкийн зохиолч Эдгар Аллан По Мериленд мужийн Балтимор хотын ус зайлуулах сувагт дэмийрсэн байдалтай олджээ. Үүнээс хойш тэрээр дахин олны нүдэнд харагдаагүй юм. -1929 онд Серби-Хорват-Словений хаант улс нэрээ Югослав болгон өөрчилжээ. -1932 онд Ирак Их Британиас тусгаар тогтнолоо зарлажээ. -1952 онд Их Британи цөмийн зэвсгээ амжилттайгаар туршиж, дэлхийн гурав дахь цөмийн зэвсэгтэй хүчин болж байжээ. -1990 онд хоёр Герман дахин нэгдсэн бөгөөд энэ өдрийг Германы нэгдлийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ