
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар Уильям Шекспирийн зохиол “Гамлет” жүжгийг тайзнаа амилуулахаар зэхэж буй билээ. Томоохон сонгон шалгаруулалтад тэнцэж, олон найруулагчийн хүсэл сонирхлыг өөртөө тээсэн тэрбээр жүжгийнхээ гол дүрд С.Болд-Эрдэнийг сонгосон.
Харин тус жүжгийн гол дүрийн хайртай бүсгүй болох Опелиа чухам хэн байх бол гэсэн асуулт олны сонирхлыг татсан бөгөөд театрын жүжигчид ч хувийн бэлтгэлээ базааж суусан гэдэг.
Өнөөдөр энэхүү дүрийн сонгон шалгаруулалт УДЭТ-ын тайзнаа 10.00 цагт эхлэх бөгөөд алдарт жүжгийн гол дүрээр үзэгчдийг гайхуулах гэсэн чадварлаг эмэгтэй жүжигчид өрсөлдөх юм байна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ