iPhone-ийг баян харагдахыг хүсэгчид худалдан авдаг уу?
Их Британийн YouGov компаниас байгаагаасаа баян харагдахыг хүсэгчид ямар гар утас хэрэглэдгийг тогтоохоор судалгаа явуулжээ.
Судалгааны дүнд iPhone хэрэглэгчдийн таван хүн тутмын нэг нь байгаагаасаа баян харагдахын тулд энэ утсыг сонгодог болох нь тогтоогдсон байна.
Харин Blackberry-г хэрэглэгчид нь iPhone-ийг хэрэглэгчдээс илүү орлоготой байжээ.
iPhone хэрэглэгчдийн тавин хувь нь жилдээ 20 мянган паундаас бага цалин авдаг бол Blackberry-гийн хэрэглэгчдийн ихэнх хувь нь үүнээс өндөр цалин авдаг аж. Тиймээс iPhone хэрэглэгчдийг бодит байдлаасаа баян харагдахыг хүсэгчид голцуу байдаг гэж дээрх компани судалгааныхаа дүнг тайлбарлажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ