“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт орохгүй”

img

Цаг үеийн асуудлаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас дараахь асуултад хариулт авлаа -УИХ-ын ээлжит бус чуулганаар 2012 оны төсөвт тодотгол оруулсан. Танай яамны хувьд хичнээн хэмжээний төсөвтэй болж чадсан бэ? -Хөдөлмөрийн яам байгуулагдлаа. Шинэ яам байгуулагдсан ч гэсэн бид эдийн засгийн чадамжийн хувьд   хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх  хэрэгтэй. Төсөвт тодорхой томоохон асуудлыг тавьсан хэдий ч өнөөгийн эдийн засгийн чадамжид тулгуурлаад бидний зорьсон ажил 100 хувь биелэлээ олж чадаагүй. Гэхдээ чамлахаар чанга атга. Байгаа бололцоондоо зөв менежментээ хийгээд ажиллавал ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой алхам хийх боломж бүрдэнэ. Бид 2012 оны төсвийн тодотголд сум хөгжүүлэх сангийн мөнгө орхигдчихоод байсныг сэргээж чадлаа. Тухайлбал 2010, 2011, 2012 оны санд сум болгонд хамгийн багадаа 50-170 сая төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг сумаа хөгжүүлэхийн тулд зарцуулах боломжийг нь бүрдүүлж өгч байна. Мөн зээлийн батлан даалтын сангийн журам боловсрогдож байна. Үүний хүрээг тэлж, хувийн болон гадаадын хөрөнгө орууллатыг тодорхой хэмжээгээр татснаар тодорхой хэмжээгээр багтаамжийг нь нэмэгдүүлж чадна. Ингэснээр ажлын байр нэмэгдүүлэх бололцоо бүрдэнэ гэж ойлгож байгаа. -Монголчууд гадаадаас ажиллах хүчин их авч байна. Та энэ асуудалд хэрхэн яаж анхаарч ажиллах вэ? -Гаднаас ажиллах хүчин их хэмжээгээр авдаг асудал дээр шууд хориг тавих гэхээсээ илүү эдийн засгийн  аргаар зохицуулалт хийх тал дээр анхаарч ажиллая гэж бодож байгаа. Тухайлбал гадаадаас авч байгаа мэргэжилтэн Монголд ирж ажиллаад явах биш. Туршлага солилцох зарчмаар ажил явагдах ёстой. Мөн гадаадын ажиллах хүчин авах саналтай байгаа компаниуд нийт оруулж ирэх хүнээсээ шалтгаалж 10 хувьтай нь дүцхүйц хэмжээний монгол хүн ажлуулдаг байх хэрэгтэй байна. Түүнээс гадна Монголд нэг жил эсвэл хагас жилийн хугацаатай ажиллана гэж орж ирчихээд хугацаагаа дахин сунгахыг хүссэн нөхдүүд их байдаг. Тиймээс тэдний сард төлдөг 280 мянга 800 төгрөгийн хураамжийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэж байж бид үндэснийхээ ажилчдыг байнгын ажлын байртай болгох боломж , гарц бий болох юм. -Монголчууд өнөөдөр эх орондоо ажиллаж байгаа хэр нь  гадаадуудаас бага цалин авч байна. Тэгэхээр цаашдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх үү? -Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухайд улсын эдийн засгийн чадамж сайнгүй байна. Инфляцийн өсөлтийг хязгаартай байлгаад мах ,сүү, гурил гээд  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байж чадвал нэмэгдэх гарц гарч ирж мэдэх юм. Гэхдээ миний хувьд  Хөдөлмөрийн сайдын алба хашиж байгаагийнхаа хувьд хөдөлмөрийн хөлс нэмэгдвэл сайхан л байх болно. Гэтэл өнөөгийн байгаа эдийн засгийн  нөхцөл байдлаа харахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх боломж харьцангуй бага байгаа. Үүнийг ний нуугүй хэлэхээс өөр арга алга. -Ер нь бол Монголчууд хамгийн бага цалин авдаг хүмүүс ш дээ. Улс орны эдийн засаг гээд ярьвал цалин нэмэгдэх гарц харагдахгүй нь ойлгомжтой. Нөгөө уул уурхайгаас олох их мөнгөний сураг яасан юм бэ.  Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийх талаар ч ойрд ярьж байгаа шүү дээ... -Дэлхийн эдийн засаг их хямралтай байгаа учраас бид аль болох эдийн засгаа , төсвийн зардлуудаа хэмнэх чиглэлрүү түлхүү анхаарч байна. Тухайлбал зураг төсөл нь байхгүй барилга байгууламжийг барихаа больё гэхчилэн. Дээрээс нь ноднин жилийн тооцсон Оюутолгой болон бусад газраас орж ирэх хөрөнгө оруулалт зогссон учраас энэ засгийн газар аль болох хэвийн ажиллахыг хичээж байна. -Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр гэсэн тоо орсон байгаа. Энэ бага тоо биш үү? -Шинэчлэлийн засгийн газрын зөвхөн хөдөлмөрийн яам энэ зорилтыг бий болгоогүй.  Уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй гээд бусад бүх салбаруудын ажил жигд бие биеэ дэмжсэн байдалтай явснаар ажлын байрыг нэмэгдүүлж чадна. Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд улс орны хөгжил дэвшилтэй холбоотой томоохон үйлдвэрлэлийн паркуудыг бий болгох хэрэгтэй юм. Ингэж байж л ажлын байр нэмэгдэнэ. Храин нөгөө талдаа жиижг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингээд шинээр байгуулагдсан үйлдвэрүүдээ татвараас нь чөлөөлөөд өгөх юм бол ажлын байргүй байгаа хүмүүсээ ажилтай, орлоготой болгох боломж бий болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн өрх бүлийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих талаар сайн ажиллаж байж л ажлын байр нэмэгдэх гарц бий болно. Ер нь бол 150 мянга гэдэг бол нэлээн том тоо. Хүмүүст бага тоо мэт харагдаж болно. Хамгийн гол нь байнгын ажлын байр бий болгоход  анхаарах ёстой. Ирэх жил гэхэд бид 37500 ажлын байр бий болгох чиглэлээр одоо төсвөө тооцоод холбогдох газруудтай ярьж байна. Гэхдээ үүнийг ганцхан хөдөлмөрийн яам  хийж байгаа юм биш. Тухайлбал аймаг, сумын удирдлагуудтай ярьж байгаад байгаа эдийн засгийн бололцоогоо зөв хувиарлаад аль аймаг суманд ямар жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх вэ гэдгээ тодорхой давхцал үе шатгүйгээр бий болгох хэрэгтэй байна. хараад байхад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ гарган борлуулах асуудал хүнд байгаа. Тиймээс тэдгээрийг нэгтгээд аймаг нь улаанбаатрх отод авчирч борлуулдаг, захын тодорхой хэсгүүдийг аймгуудад бий болгох тэндээ аймаг сумбынхаа брэндийг сурталчилдаг имй зүйл хийх хэрэгтэй байгаа. хөлдөлмөрийн хэлтэс 01,01 нээс аймгуудад байгуулагдана. Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uuruu ajlin bair garguulaad bas deer n mashin unaa teged tsalin n hangalttai jaal juul mungu tonshino tanid nemeh shaardlaga bhgui bolhoor engej hariulj bna. Edin zasag geed yaah yum nemehgui yumuu tegsen tegeegui nemegdeed bga unig yaah yum. Adilkhan nl nemeh heregtei. neeh hudlaa edin zasag geh shig terige teged bariad bailda ugaasaa tsalin nemeegui bga bizde
2012-10-03
hudulmuriin heltes aimguudad 1 saraas baiguulagdah yum yy. yaagaad ter we.
2012-10-03
????????????:
Ouytolgoigoos orj ireh horongo oruulalt gej yu baidgiin be? Ivanhoe MGL toriin tushmeduud, Ouytolgoi MGLin haryutsdag uhaantai Bagabandi, Ganbold, Batsuh narig duugarahgyi boltol ni hahuuli ogchihson. Tedend 100 ye udmaaraa ideed barahgyi hahuul ogson uchraas engiin ard tumend orj ireh um baihgyi!
2012-10-03