Ахмад сагсчдын УАШТ өндөрлөлөө

img

Ахмад үеийнхний алдрыг сурталчлах, залуу үеийнхэнд өвлүүлэх, тэдний арвин туршлагаас суралцах зорилготой зохиогдсон ахмад сагсан бөмбөгчдийн УАШТ Дорнод аймгийн Биеийн тамир спортын зааланд таван хоног үргэлжилж өнгөрсөн ням гарагт аваргуудаа тодруулсан байна. Эмэгтэй 13, эрэгтэй 19, нийт 32 баг долоон насны ангилалаар хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Эрэгтэй: 40-44 нас: 1. Ж.Алтангэрэлгомбо ахлагчтай “Түшиг” 2. Ж.Чинзориг ахлагчтай “Хобби” 3. Н.Оросоо ахлагчтай "Мон торх" 45-49 нас: 1. Ш.Чулуунбаатар ахлагчтай "Хан-Уул Хасу мегаватт" 2. Х.Хүрэлсүх ахлагчтай "ПДС-85" 3. Ц.Одгэрэл ахлагчтай "Майн инфо" 50-54 нас: 1. Ц. Баасандорж ахлагчтай "Майн инфо" 2. Ж.Сүхбаяр ахлагчтай "Эрдэнэт Хангарьд" 3. Г.Батцолмон ахлагчтай "Хобби" 55-аас дээш нас: 1. Д.Маргад-Эрдэнэ ахлагчтай "Эрдэнэс таван толгой" 2. Г.Цэрэндагва ахлагчтай "Бетон Арматур" 3. С.Намсрай ахлагчтай "Эрдэнэт Хангарьд" Эмэгтэй: 35-40 нас: 1. Б.Дэлгэрмаа ахлагчтай "Гурван тамир" 2. С.Саранцэцэг ахлагчтай "ИНЕГ Мон торх" 3. Д.Эрдэнэчимэг ахлагчтай "Дархан" 41-45 нас: 1. Н.Дариймаа ахлагчтай "ИНЕГ Мон торх" 2. Б.Цэен ахлагчтай "Евергүүд" 3. Х.Наранцэцэг ахлагчтай "Хан-Уул Ташкент" 46-аас дээш нас: 1. Д.Отгонцэцэг ахлагчтай "Хан-Уул АПУ" 2. Д.Цэндсүрэн ахлагчтай Өмнөговь 3. Г.Бурмаа ахлагчтай АУДС Нас наснаас шилдэг тоглогчдыг шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнажээ. М.Хатанбүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ