
Эрхэм гишүүн Ж.Батзандан иргэд сонгогчдоос ирсэн нийгэмд ээлтэй бус мэдээллийн мөрөөр тойргийнхоо Налайх, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон газрын албаны үйл ажиллагаанд аудит хийлгэхээр болжээ. Дүүргийн нутагт олгосон газрын зөвшөөрөл, тендерийн шалгаруулалт, төсвийн хөрөнгийн зарцуулалтад гол анхаарал хандуулж, цаашид түүнийг ил тод нээлттэй болгох юм байна.
Эрхэм гишүүн өнгөрсөн долоо хоногт сонгогчдын бүртгэлийн талаар нээлттэй сонсгол хийж, мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг ахалж буйгийн зэрэгцээ тойргийнхоо иргэдийн санал гомдолд анхнаас нь анхааралтай, алагчлалгүй хандаж эхэлсэн нь засаг ноёдыг бажгадуулж байна. Ж.Батзандан гишүүнийг сонгогчидтойгоо уулзахад бөхийсөн иргэд гэдийж, гэдийсэн түшмэд бөхийдөг гэнэ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ