"TB 7 ХОНОГ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

img

"TB 7 ХОНОГ" сэтгүүлийн №40 /580/ дугаар хэвлэгдэн гараад байна. Энэ долоо хоногийн шинэ дугаарт МҮОНРТ-ийн "Бурхан дарга" хэмээх хүндэтгэлийш хүлээсэн Д.Жаргал даргын "Би амьдралдаа нэг л удаа донгодуулсан хүн дээ, би" ярилцлага нийтлэгджээ. Энэ өдрүүдэд 45 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа тус телевизийн нэгэн үе удирдаж явсан түүний энгийн сайхан яриаг таныг уйдаахгүй биз ээ. Мөн Шаргал мэдээний булангаас "Дуучин Номин хуримлана", "Боксчин Мөнх-Эрдэнэ оюутан боллоо", "Монгол охин Солонгосын охидын хамтлагт дуулж байна" зэрэг мэдээллийг сонирхоорой. Түүнчлэн энэ удаагийн папараццийн дуранд нэвтрүүлэгч Ичинхорлоо, загвар өмсөгч Одгэрэл өртжээ.Дэлхийн дахиныг байлдан дагуулж буй Солонгосын дуучин PSY-ын дуулсан "Gangnam style" хэмээх этгээд сонин бүжигтэй дуу дэлхийд ид хит болж байна. Тэгвэл энэхүү дуу яруу найрагч Гүрбазарт ихэд таалагдсан бололтой. Тэрээр нэгэн газар Ганнам стайл бүжиг бүжиглэж буй зургийг "TB 7 ХОНОГ" -ийн папарацци дурандаа буулгажээ. Мөн гадаад оддын амьдрал булангаас Бритни Спирс, Леди Гага, Хайди Клум, Ева Лонгория нарын тухай сүүлийн үеийн сонирхолтой мэдээллүүдийг уншаарай. Уламжлал ёсоороо тус сэтгүүлийн хамт олон монголын телевизүүдийн хөтөлбөр, онигоо, төрөл бүрийн зөвлөгөө, хоолны жорыг нийтэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ