Загварын хос бүл нэмэх нь

img

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Э.Эрдэнэцогт, С.Төгс нар тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэнэ. Загварын ертөнцөөс төрсөн энэ хос агентлагийнхаа шинэ жилийн баяраар “Төгс хос” өргөмжлөл авсан төдийгүй сүйн бөгжөө онгоцонд солилцож байжээ. Хамтдаа зураг авахуулж, клипэнд тоглох дуртай залуу хос өөрсдийнхөө харилцааг чамгүй сайн сурталчилдаг юм билээ. Тухайлбал, модель бүсгүй олон орны агентлагаас хамтарч ажиллах санал ирдэг ч “мөнгөний машин” болох хүсэлгүй учраас татгалзсан гэдэг. Харин найз залуу нь өөрийгөө “секс симбол” гэж нэрлэх нь холгүй сурталчлан “Дотно харилцаатай байсан хүүхнүүдийн маань тоо 200-д хүрсэн” гэж хэлээд олныг алмайруулж байсан удаатай. Тэгвэл томоогүй, бас нэлээд дүрсгүй ч гэмээр эл хос тун удахгүй бүл нэмэх гэж байгаа баяртай мэдээг дуулгалаа. Иймээс гэр бүлийн амьдралаа төвхнүүлэн багагүй томоожсон бөгөөд загварын ажлаас түр ч атугай хөндийрөн, анхны үрээ өлгийдөж авах гээд тэсэн ядан суугаа гэсэн шүү. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sss:
anonymous chi chadakhuu . chadvargui turaal
2012-12-14
zochin:
tolgoi hooson yumnuud yuugaaraa gaihuulaad bainaa
2012-10-04
100 мод:
Замбараагүй явдалтайгаа хэнд гайхуулаад байгаа эргүү вэ тэр чинь. Найз охин нь тэгэхэд д аруухан л байна ш дээ. Эргүү ийм залуучууд монголын нэр хүндийг гутааж байгаа ш дээ.Байгууллагууд ч гэсэн ийм залуусыг ажилд авч баймааргүй юм.Ер нь жаахан хүмүүжил, ёс суртахуун, нэр хүнд гэдэг зүйл монголд баймаар байгаа байхгүй юу.Хүний хүүхдүүдийн сэтгэлийг өвтгөж баахан амьтныг уйлуулсан даа, тэр эргүү залуу нь. Монголоо цэвэр ариун байлгаж, хүний сайныг сурталчилж баймаар юмаа
2012-10-03
200 bol gaigui sonsogdoj bn
2012-10-03
sss:
anonymous chi chadakhuu . chadvargui turaal