
Мартагдах шахаад ирэхээрээ л ганц нэг дуу гаргасан болоод өөрийгөө таниулдаг дуучин Бобо хувийн амьдралаа ихэд нууцалдаг.
Ахимаг насны эхнэртэй болсон тэрбээр сав л хийвэл солонгос хоолны газарт тухалдаг болсон аж. Эхнэрээ эрхлүүлж, амттай хоолоор дайлах дуртай гэнэ.
Энэ ч утгаараа, солонгос хоолны газарт зочилж эхнэрийнхээ дуртай хоолыг захиалж суудаг дуучин залууг фэнүүд нь таниад сүйд болдог юм билээ. Бобо ч энэ бүхнийг ер тоосон шинжгүй, аль болох мухар бараадаж олны нүднээс далдхан хооллоод гардаг аж.
Харин авааль эхнэрийнхээ тухай элдвээр ярихыг сонсох дургүй дуучин маань фэн охидынхоо илгээсэн мессеж, энхрий яриаг ихэд онцлон байж дэлгэдэг болохоо нуугаагүй байна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ